Коронавирусыг дотооддоо алдан, улс даяар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Халдвар авсан хүмүүсийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах байдал үүсч, энэ хэрээр нийгэмд талцал гаарч байна. Коронавирусын халдвар аваад эдгэрсэн, 3 улс дамжин 171 хоногт карантинд байсан О.Цэцэглэнтэй ярилцлаа.